Захиалга хийх заавар
ECOKHUNS.COM ТАЛ:
- Хэрэглэгчийг бараа бүтээгдэхүүний үндсэн мэдээллээр хангана.
- Захиалсан бараа бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээллийг хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээнэ.
- Баталгаажсан худалдан авалтыг нөхцлийн дагуу хүргэлтэд хуваарилна.
- Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаяг, утасны дугаарын дагуу холбоо барьж хүргэлт хийнэ.
- Барааг бүрэн бүтэн хүргэж өгнө. Хэрэглэгчид хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаас хойш барааг захиалагчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.
ХЭРЭГЛЭГЧ ТАЛ:
- Хэрэглэгч өөрийн сонгосон бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал хэрэглэгчийн +976 86610000 дугаар луу холбогдох, мөн тусламж үйлчилгээний цэснээс мэдээлэл авах боломжтой.
- Захиалга хийх явцад өөрийн оруулсан мэдээлэл үнэн зөв эсэх, шинэчлэлт хийх шаардлагатай эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй ба буруу мэдээлэл орсон байх тохиолдолд хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч өөрийн сонгосон барааг захиалж төлбөрөө 100% шилжүүлсэнээр захиалга баталгаажна. Хэрэглэгч төлбөрийн дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлсэн байх. Үнийн дүнг дутуу эсвэл илүү шилжүүлэх, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу оруулж шилжүүлсэн тохиолдолд захиалга баталгаажахгүй болохыг анхаарана уу.
- Хэрэглэгч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, тоо ширхэг, бүтээгдэхүүний жин хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авсан бүртгэлд гарын үсэгээ зурж хүлээн авна.
- Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авах хаяг дээрээ тохирсон хугацаанд барааг хүлээж авах үүрэгтэй. Мөн холбоо барих утасны дугаарыг нээлттэй байлгана.