Хэрэглэгч төвтэй-Хамт олон
ЭКО ХҮНС
“Би эм би эко хүнс” ХХК нь хүнсний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа, хуурай хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. БНХАУ, Малайзия, Узбекистан, БНСУ, Турк, Тайланд, Орос, Вьетнам зэрэг улсуудын 20 орчим компаний 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчидэд хүргэж байна. Манай компани нь хэрэглэгч нарт өргөн сонголтыг санал болгодог эрүүл ахуйн шаардлага хангасан, өндөр чанартай эрүүл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ түргэн шуурхай, өрсөлдөхүйц хямд үнээр хүргэхийг зорьдог. Манай эрхэм зорилт нийтийн хоолны салбарын эрэлт хэрэгцээг түлхүү хангахыг зорьдог ба тиймээс ч голлох хэрэглэгчид нь томоохон сүлжээ ресторан, жуулчны бааз, үйлдвэр, жижиг дунд супермаркет, дэлгүүр, уул уурхай, зочид буудлууд байдаг. Бид Монгол орон даяар эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд шууд хүргэж чадахуйц Манлайлагч компани болохыг зорин ажиллаж байна.