Үйлчилгээний нөхцөл
БМБ Эко Хүнс онлайн дэлгүүр · Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сар
1. Ерөнхий нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь «БМБ Эко Хүнс» онлайн дэлгүүрээр (цаашид «Дэлгүүр») үйлчлүүлэгчийн захиалга, хүргэлт, төлбөр тооцоог зохицуулна.
Дэлгүүрээр үйлчлүүлснээр та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд нийтэлнэ.
2. Бүртгэл ба хэрэглэгчийн мэдээлэл
Захиалга өгөхийн тулд бүртгүүлж, нэвтэрсэн байх шаардлагатай. Бүртгэлтэй хэрэглэгч захиалгын түүхээ хянах, хаягаа хадгалах боломжтой.
Хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээллийн нууцлалыг хариуцна. Бүртгэлдээ буруу эсвэл бусдын мэдээлэл оруулахыг хориглоно.
3. Захиалга
Захиалга нь дэлгүүрийн агуулахын үлдэгдэлд үндэслэн баталгаажна. Захиалга өгөх үед бараа нөөцлөгдөх ба үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд систем шууд мэдэгдэнэ.
Захиалгын дугаар «BMB-» гэж эхэлнэ. Захиалгынхаа явцыг «Миний захиалга» хэсгээс хянана.
- Нэг захиалгад хамгийн ихдээ 100 нэр төрлийн бараа багтана.
- Барааны үнэ захиалга баталгаажсан мөчид тогтоогдоно.
- Захиалга цуцлагдсан тохиолдолд бараа агуулахад буцаж бүртгэгдэнэ.
4. Үнэ ба төлбөр
Сайт дээр харагдах бүх үнэ монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ.
Төлбөрийг ЗӨВХӨН QPay-ээр (банкны апп, хэтэвчний QR) хүлээн авна. Захиалга өгсний дараа QR код гарч ирэх бөгөөд төлбөр орсныг QPay-ээс баталгаажуулсны дараа захиалга «төлөгдсөн» болж баталгаажна.
НӨАТ-ын баримтыг төлбөр баталгаажмагц автоматаар үүсгэнэ. Баримтыг хувь хүн (иргэн) эсвэл байгууллагын аль нэрээр авахаа захиалга өгөх үед сонгоно — байгууллагаар авах бол ТТД-ээ оруулна. Урьдчилан тохируулах бол «Тохиргоо → Төлбөр ба НӨАТ» хэсгийг ашиглана.
5. Хүргэлт
Баталгаажсан захиалга Улаанбаатар хот дотор 48–72 цагийн дотор хүргэгдэнэ. Ачаалал ихтэй үед хугацаа сунгагдаж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд утсаар мэдэгдэнэ.
Хүргэлтийн төлбөр болон захиалгын доод дүн хүргэлтийн бүсээс хамаарна. Бүсээ захиалга өгөх үед сонгоно. Урамшууллын кодоор хүргэлт үнэгүй болох тохиолдолд захиалгын дүнд тусгагдана.
- А бүс (МУБИС-иас “Цэцэг” төвийн уулзвар, “Шангри Ла” зочид буудлаас Бага тойруу хүрэх хэсгийг): хүргэлт үнэгүй, захиалгын доод дүн 250,000₮.
- В бүс (Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг): хүргэлт 5,000₮, захиалгын доод дүн 250,000₮.
- С бүс (дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамарна): хүргэлт 10,000₮, захиалгын доод дүн 250,000₮.
- Хүргэлтийн хаяг, утасны дугаараа үнэн зөв оруулна уу.
- Хүлээн авагч холбогдох боломжгүй тохиолдолд хүргэлт хойшлогдоно.
6. Бараа буцаах, солих
Бараа хүлээн авахдаа тоо ширхэг, савлагаа, хугацааг газар дээр нь шалгана уу.
Гэмтэлтэй, дутуу эсвэл захиалгатай тохирохгүй барааг хүргэлт очсон газар дээр нь буцаах эсвэл солиулах боломжтой.
Хүнсний бүтээгдэхүүний онцлогоос хамаарч задалсан, хэрэглэсэн барааг буцаан авахгүй.
7. Урамшуулал, купон
Урамшууллын код нь тухайн кодод заасан хугацаа, доод дүн, хамрах хүрээ, ашиглалтын хязгаарын дагуу хүчинтэй.
Нэг код нэг хэрэглэгчид хэдэн удаа хүчинтэйг код тус бүрт тогтооно. Хугацаа дууссан эсвэл хязгаар нь дүүрсэн код автоматаар хүчингүй болно.
8. Нууцлалын бодлого
Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, и-мэйл хаягийг зөвхөн захиалга боловсруулах, хүргэх, харилцах зорилгоор ашиглана. Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгаанд дамжуулахгүй.
Ямар мэдээлэл цуглуулах, хэр хугацаанд хадгалах, хэрэглэгчийн ямар эрхтэйг «Нууцлалын бодлого» хуудсанд дэлгэрэнгүй тайлбарласан.
9. Холбоо барих
Санал, гомдол, лавлагааг доорх хаягаар хүлээн авна:
- Утас: +976 8661-0000
- И-мэйл: bmb.eco.khuns@gmail.com
- Ажиллах цаг: 08:00 – 23:00
